Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын авьяаслаг охин Х.Баярмааг танихгүй хүн гэж үгүй ээ. Аав, ээжийнхээ мэргэжлийг сонгон урлагийн хүн болсон тэрээр Америкт суралцаж байгаад эх орондоо ирсэн. Саяхан тоглогдсон Гэм зэм жүжигт дүрээ мөнхлөхөөс гадна,
олон дэлгэцийн уран бүтээл дээр ажиллаж олонд танигдсан.
Нэгэн ярилцлагандаа:
Танд ямар эрэгтэй хүн таалагддаг вэ? -Мэдрэмжтэй хүн их таалагддаг. Энэ нь ганц гэр бүл болон хосын харилцаанд биш. Бүх л талбарт, ажил болон амьдрал дээрээ ч бүх зүйлд мэдрэмжтэй байвал сайхан санагддаг. Эмэгтэй хүн аав шиг ээ хүнд дурладаг гэдэг үг үнэн санагддаг. Би яагаад ингэж ярьдаг юм бол гэж гайхдаг байсан. Би энэ үгийг илүүтэй ойлгож байгаа. Манай аав бол маш оюунлаг хүн. Эд материал, ганган чамин зүйлээс илүү тархиа цэнэглэх хандлагатай. Өөрөөр хэлбэл, аав маань их дотооод гоо сайхантай хүн. Маш их боддог, уншдаг. Би аав шиг ээ хүнтэй одоогоор учраагүй байна.